2008/01/30
Cashfiesta чинь сардаа ойролцоогоор хэдэн оноо цуглуулж байна даа?
Миний cashfiesta сард 150 - 250 мянган оноо цуглуулдаг. Гэхдээ энэ оноог яг өөрөө цуглуулна гэвэл үлгэрийн далай болох юм байна лээ. Харин нэг жижигхэн програм хийгээд, тэр програм маань оноог тасралтгүй цуглуулахад тусалдаг юм. Зочин та миний өөрийн хийсэн тэр програмыг авахыг хүсвэл миний блогт comment дээр өөрийн мэйл хаягаа бичээрэй. Би ямар ч үнэ төлбөргүйгээр өгнө шүү. Та бүхэнд амжилт хүсье. Comment бичээрэй.
Read more...
2008/01/28
Cashfiesta - д маань мөнгө нэмэгдсээр л ...
Read more...
2008/01/22
Cashfiesta - гаар мөнгө олох
Read more...
2008/01/08
Pascal дээрх график горим ба түүнтэй ажиллах №1
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Програмчлалын pascal хэл сонирхон судалж буй сурачидад болон хүүхэд залуучууддаа зориулан өөрийн мэддэг өчүүхэн зүйлсээ хуваалцахаар шийдлээ. Энэ удаадаа би та бүхэнд pascal-ийн стандарт биш график горимын талаар хэдэн зүйл сонирхуулъя.
- График горим тогтоох
Procedure SetGraphMode(aMode: byte); Assembler;
Asm
Mov ah, 00
Mov al, aMode
Int 10h
End;
Энд байгаа процедур нь DOS-ийн дэлгэцийн стандарт горимуудыг тогтоох зориулалттай юм. Үүний aMode гэсэн аргументд дараах утгуудыг өгч болно. Үүнд:
Утга | Төрөл | Хэмжээс | Үсэг | Өнгө | Нэр | Хаяг |
$0 | Text | 40x25 | 8x8 | 16 | CGA,EGA | B800 |
$1 | Text | 40x25 | 8x8 | 16 | CGA,EGA | B800 |
$2 | Text | 80x25 | 8x8 | 16 | CGA,EGA | B800 |
$3 | Text | 80x25 | 8x8 | 16 | CGA,EGA | B800 |
$4 | Graphic | 320x200 | 8x8 | 4 | CGA,EGA | B800 |
$5 | Graphic | 320x200 | 8x8 | 4 | CGA,EGA | B800 |
$6 | Graphic | 640x200 | 8x8 | 2 | CGA,EGA | B800 |
$7 | Text | 80x25 | 9x14 | 16 | MDA,EGA | B000 |
$d | Graphic | 320x200 | 8x8 | 16 | CGA,VGA | A000 |
$e | Graphic | 640x200 | 8x8 | 16 | CGA,VGA | A000 |
$f | Graphic | 640x350 | 8x14 | 3 | CGA,VGA | A000 |
$10 | Graphic | 640x350 | 8x14 | 4 | CGA,VGA | A000 |
$11 | Graphic | 640x480 | 8x16 | 2 | VGA | A000 |
$12 | Graphic | 640x480 | 8x16 | 16 | VGA | A000 |
$13 | Graphic | 320x200 | 8x16 | 256 | VGA | A000 |
Хүснэгтэд буй $0 - $13 гэж тэмдэглэгдсэн багана нь дээрх процедурын aMode гэсэн аргументд өгөх утга юм. $13 = 19 гэдгийг та нар мэдэх байхаа. $ гэсэн тэмдэг нь тухайн тоо 16тын тооллын системийнх гэсэн үг шүү дээ.
$13 горим нь тоглоом хийхэд хамгийн тохиромжтой нь гэж би боддог. Учир нь энэ хамгийн их өнгөтэйд л байгаа юм.
- Дээрх горимуудаас график төрлийн горимуудыг ашиглан програм бичих гэж байгаа бол pascal хэлний стандарт GRAPH модулийн ямар ч функц ажиллахгүй. Тийм болохоор та бүхэнд дээрх горим дээр цэг зурах процедурыг хийж өгье.
Procedure MyPutPixel(x, y: integer; c: byte);
Begin
Mem[$a000: (x-1)+(y-1)*320] := c;
End;
Энд x, y нь зурах гэж буй цэгийн координат, c нь зурах цэгийн өнгө юм.
Өнөөдрийн хувьд энэ хүргээд дуусгая. Цайны цаг дуусчихлаа. Дараа үргэлжлүүлье.
Read more...