2008/09/30

Cashfiesta hack буюу Cashfiesta-г автоматаар явуулагч

Сайн байна уу? Cashfiesta-г автомажуулж зогсолтгүй алхуулдаг програмаа та бүхэнд тарааж байгаадаа сэтгэл өндөр байна.

Програмыг ажиллуулахын тулд та дараах алхамуудыг хийнэ.
1. Зураг дээр байгаа шиг taskbar-ийг дэлгэцийн баруун талд байрлуулах хэрэгтэй.
2. FiestaBar - аа ажиллуулна.
3. Manager.exe-г ажиллуулна.

Анхаарах зүйл
Зураг дээр 1 гэж тэмдэглэсэн хүрээн дотор cashfiesta-ийн trayicon байрлаж байх ёстой шүү.

За ингээд л таны fiestaboy хэзээ ч зогсохгүй алхасаар л байх болно.

http://www.dba.mn/play/CashFiesta.rar

Нууц үг (password): http://mprogr.blogspot.com
Та бүхэнд амжилт хүсье!
Read more...

2008/09/28

Cashfiesta-д маань 35 доллар цугларсан байна.

Сайн байцгаана уу? Сүүлийн хэдэн сар cashfiesta гаа ажиллуулсангүй баахан л удлаа. Өнөөдрөөс ажиллуулж эхэллээ. Нэгэнт л 35 доллар болчихсон юм яаж ийж байгаад 50 доллар болгоод үзье гэж бодлоо. Тэгээд л чек ирэх эсэхийг нь шалгахаас. Монголд чекийг нь авч үзсэн хүн байдаг болов уу? байдаг бол холбоо бариарай. Баярлана шүү. Аан тийм миний хийсэн cashfiesta-г автомараар явуулдаг програмыг удахгүй интернэтэд байрлуулнаа. Та бүхэн авч хэрэглээрэй.

Бүгдэд нь амжилт хүсье
Read more...

2008/03/17

Мөнгөө олсоор л байна уу

Түрүү сард овоо доллар олно гэж найдаж байсан боловч ажил ихтэй байсаар олигтой оноо ч цуглуулж чадсангүй. Мөн жоохон эндүүрсэнээсээ болоод special offers-д бүртгүүлээгүйгээ мартчихаж. Нэг ёсондоо түрүү сард хариуцлага муутай л байлаа.

Энэ зурган дээр дарж сонирхоно уу. Миний статистик байгаа.

Миний өөрийн хийсэн програмыг хүмүүс их асууж байна. Юун түрүүнд гэж хэлэхэд би та бүхэнд энэ програмаа зүгээр л өгөхгүй ээ. Миний доор referral болсон хүнд л үнэ төлбөргүй програмаа өгнөө. Миний referral-д нэгдэх бол http://www.cashfiesta.com/php/join.php?ref=mprogr1 гэсэн линкээр орж бүртгүүлээрэй.

Энэ програм нь зөвхөн fiestaboy-ийг л тасралгүй алхуулах зориулалттайг анхаарна уу.

Амжилт хүсье! Надтай холбоотой байгаарай. Шинэ сонин мэдээг цаг алдалгүй блогтоо нийтлэх болно
Read more...

2008/01/30

Cashfiesta чинь сардаа ойролцоогоор хэдэн оноо цуглуулж байна даа?


Миний cashfiesta сард 150 - 250 мянган оноо цуглуулдаг. Гэхдээ энэ оноог яг өөрөө цуглуулна гэвэл үлгэрийн далай болох юм байна лээ. Харин нэг жижигхэн програм хийгээд, тэр програм маань оноог тасралтгүй цуглуулахад тусалдаг юм. Зочин та миний өөрийн хийсэн тэр програмыг авахыг хүсвэл миний блогт comment дээр өөрийн мэйл хаягаа бичээрэй. Би ямар ч үнэ төлбөргүйгээр өгнө шүү. Та бүхэнд амжилт хүсье. Comment бичээрэй.
Read more...

2008/01/28

Cashfiesta - д маань мөнгө нэмэгдсээр л ...

cashfiesta - д маань 11-р сард $9, 12-р сард 8 доллар орлоо. Нийтдээ 30 орчим доллартай болчихсон байгаа. Чек авахын тулд доод тал нь 50 доллартай байх хэрэгтэй. Нэгдүгээр сард 20 орчим доллар орно гэж найдаж байгаа. Хэрэвээ чек аваад чекээ бэлэн мөнгө болгоод үзчихвэл ч сайхан. Тэр мөчийг үзэхэд сар гаруй хугацаа үлдээд л байна даа. Энэ сардаа яагаад 20 доллар олно гээд найдаад байгаа вэ гэвэл нөгөө л нэг special offers-тэй холбоотой л доо. Өмнө нь дандаа нэг special offers - д бүртгүүлж чаддаг байсан /өөрөөр хэлбэл individual rate = 0.04/. Харин энэ сард 2 special offers авсан гэж найдаж байна /өөрөөр хэлбэл individual rate = 0.33$/. Энэ сарын individual rate нь дараа сарын сүүлээр батлагдаж оноогоо үржүүлдэг л дээ. Individual rate гэдэг нь таны цуглуулсан онооны 1000 оноо бүрт олгох долларын хэмжээ юм. Дараа сониноо бичнээ.
Read more...

2008/01/22

Cashfiesta - гаар мөнгө олох

Монголчууд интернэтээр дүүрэн яг ийм cashfiesta-ийн сурталчилгаа хийсэн байх юм. Яг тэгээд үүнийгээ ашиглаад тэдэн доллар авлаа гэсэн юм нэг ч үгүй байх юм. Миний хувьд бүртгүүлээд 4 сар орчим болж байгаа. Одоо миний авах доллар $21 болчихсон байгаа. энэ сард дор хаяж 10 доллар олно гэдэгтээ итгэлтэй байгаа. Учир нь яаж special offer -д бүртгүүлэх аргаа олчихсон. Өмнөх сард $9 авсан. Мөн оноогоо цаг алдалгүй цуглуулах боломжтой програм зохиосон. Хүсвэл энэ програмыг та нарт үнэгүй өгч болно. Хамгийн гол нь та нар миний referal болох л хэрэгтэй. Би монголд анх удаа cashfiesta-гаас мөнгө авсан хүн болно гэдэгтээ итгэлтэй байгаа шүү. та бүхэнд амжилт хүсье. Http://mprogr.blogspot.com - руу зочилж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай
Read more...

2008/01/08

Pascal дээрх график горим ба түүнтэй ажиллах №1

Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Програмчлалын pascal хэл сонирхон судалж буй сурачидад болон хүүхэд залуучууддаа зориулан өөрийн мэддэг өчүүхэн зүйлсээ хуваалцахаар шийдлээ. Энэ удаадаа би та бүхэнд pascal-ийн стандарт биш график горимын талаар хэдэн зүйл сонирхуулъя.

  1. График горим тогтоох

Procedure SetGraphMode(aMode: byte); Assembler;

Asm

Mov ah, 00

Mov al, aMode

Int 10h

End;

Энд байгаа процедур нь DOS-ийн дэлгэцийн стандарт горимуудыг тогтоох зориулалттай юм. Үүний aMode гэсэн аргументд дараах утгуудыг өгч болно. Үүнд:

Утга

Төрөл

Хэмжээс

Үсэг

Өнгө

Нэр

Хаяг

$0

Text

40x25

8x8

16

CGA,EGA

B800

$1

Text

40x25

8x8

16

CGA,EGA

B800

$2

Text

80x25

8x8

16

CGA,EGA

B800

$3

Text

80x25

8x8

16

CGA,EGA

B800

$4

Graphic

320x200

8x8

4

CGA,EGA

B800

$5

Graphic

320x200

8x8

4

CGA,EGA

B800

$6

Graphic

640x200

8x8

2

CGA,EGA

B800

$7

Text

80x25

9x14

16

MDA,EGA

B000

$d

Graphic

320x200

8x8

16

CGA,VGA

A000

$e

Graphic

640x200

8x8

16

CGA,VGA

A000

$f

Graphic

640x350

8x14

3

CGA,VGA

A000

$10

Graphic

640x350

8x14

4

CGA,VGA

A000

$11

Graphic

640x480

8x16

2

VGA

A000

$12

Graphic

640x480

8x16

16

VGA

A000

$13

Graphic

320x200

8x16

256

VGA

A000

Хүснэгтэд буй $0 - $13 гэж тэмдэглэгдсэн багана нь дээрх процедурын aMode гэсэн аргументд өгөх утга юм. $13 = 19 гэдгийг та нар мэдэх байхаа. $ гэсэн тэмдэг нь тухайн тоо 16тын тооллын системийнх гэсэн үг шүү дээ.

$13 горим нь тоглоом хийхэд хамгийн тохиромжтой нь гэж би боддог. Учир нь энэ хамгийн их өнгөтэйд л байгаа юм.

  1. Дээрх горимуудаас график төрлийн горимуудыг ашиглан програм бичих гэж байгаа бол pascal хэлний стандарт GRAPH модулийн ямар ч функц ажиллахгүй. Тийм болохоор та бүхэнд дээрх горим дээр цэг зурах процедурыг хийж өгье.

Procedure MyPutPixel(x, y: integer; c: byte);

Begin

Mem[$a000: (x-1)+(y-1)*320] := c;

End;

Энд x, y нь зурах гэж буй цэгийн координат, c нь зурах цэгийн өнгө юм.

Өнөөдрийн хувьд энэ хүргээд дуусгая. Цайны цаг дуусчихлаа. Дараа үргэлжлүүлье.


Read more...

2007/12/06

Паскал хэл дээр тоглоом хийх сонирхолтой хүүхэд залуучуудад туршлагаасаа хуваалцах юмсан.



Би анх 9-р ангид байхдаа паскал хэл дээр Battle city буюу Tank-ийг хийе гэж бодоод баахан олон янзын юм хийсэн. Анхны хэд нь болохоор Pascal-ийн GRAPH-ийг ашиглаж байсан. Та нар мэдэж л байгаа байх л даа pascal-ийн Стандарт функцуудээр зураг зурах болон хөдөлгөхөд ямаршуу удаан байдагийг. Мөн дээрээс нь keyboard ны давхар даралт, олон танкийг зэрэг хөдөлгөх гээд л баахан асуудлууд тулгарч байсан юм.

Графикийн асуудлаа шийдэхдээ dos-ийн 13h горим тогтоож түүн дээрээ цэг тавих, шулуун татах, тэгш өнцөгт зурах гэх мэт стандарт модульд байдаг бараг бүх процедуруудыг хийг өгсөн дөө. Энэ горим нь 320x200 гэсэн нягтралтай 256 өнгөтэй байдаг юм. Харин pascal-ийн стандарт график горим нь 640x400 16 өнгөтэй.

Харин гарны давхар даралтыг авах гэж баахан оролсоон. port[$60]-ийг л ашигласан даа. Үүнийг ашиглаад анх нэг давхар даралтыг авчихаад бөөн баяр болж байж билээ. Даанч жоохон дутагдалтай байсан. Учир нь keyboard buffer нь дүүрээд жоохон удаан дарахаар компьютер маань дуугараад болдоггүй байсан. Тэгж тэгж интернэтээс нэг юм олж тавиад болсон.

Эдгээр асуудлуудаа шантралгүй даван туулсаар 10-р ангиа төгсдөг зун нь миний хийсэн танк гэдэг тоглоом жинхэнээсээ ялгарахааргүй л болсон доо. Pascal хэл дээр ч бас чамгүй туршлагатай болсон гэж боддог.

За тэгээд жижиг том янз бүрийн асуудлууд л гардаг юм билээ. Та яг одоо pascal хэл дээр ямар нэгэн тоглоом хийхэд тань хүндрэл гараад шийдэж чадахгүй байгаа бол надад хандаарай. Мэддэг л зүйл байвал чадлын хэрээр туслах болно.
Read more...

2007/12/04

Интернэт ашиглан мөнгө олох

Сайн байцгаана уу?
Интернэт ашиглан мөнгө олох гэсэн сэдвээр монголын бараг блог болгон дээр, мөн томоохон сайтуудын сэтгэгдэл бичих хэсгүүд дүүрсэн харагдаж байна. Тэдгээрийн нэгэн адил би бас интернэт ашиглан мөнгө олох л санаатай cashfiesta -г баахан ухлаа. Cashfiesta-г монголд надаас өөр тууштай судалж, ажиллуулсан хүн бараг байхгүй гэдэгт итгэж байна. Би эхлээд бараг 10 сар болж байна. Голоор нь ганц хоёр сар засварласан нь ч байгаа л даа. Гэхдээ энэ хугацаа надад хангалтгүй л санагдаж байна. Би сардаа 200,000 гаруй оноо цуглуулдаг. Тэгсэн хэрнээ л одоо болтол мөнгө аваагүй л байна. хэхэ. Жоохон бүтэл муутай л байна. Гэхдээ л мөнгө авна л гэж бодож байгаа. Миний жаал дандаа л алхаж байдаг. Учир нь би нэг жижигхэн програм хийсэн юм. Тэр програмаа ажиллуулаад орхихоор миний хэрэг ч гэж үгүй л дээ. Нэг өдөрт бүтэн ажиллуулвал 14400 оноо авдаг. Сардаа 14400*30=432000 оноо цуглуулах боломжтой гэсэн үг. Энэ 432000 онооны 1000 бүр нь 0,01 доллар гээд бодохоор сардаа 4,32 доллар олж байгаа юм. Би дундажаар сардаа 1,5 - 2 орчим доллар олдог. 1000 оноо бүрд ноогдох долларын хэмжээг өөрчлөх боломж ч байгаа л даа. Тэр нь нилээд ноотой. special offers гэж нэг юмнуудад бүртгүүлвэл 1000 оноонд авах доллар их болно. За тэгээд баахан юм нуршчихлаа. Сонирхосон хүнд нь янз бүрийн арга хэлж өгнөө. Надад одоо нийт 15 орчим доллар л цугларсан байгаа. Инээдтэй байгаа биз? Гэхдээ сардаа дор хаяж 50 доллар олдог болно гэдэгтээ итгэлтэй байгаа шүү. та бүхэн бүртгүүлээд үзээрэй. Миний хийсэн гэх програмыг авахыг хүсвэл миний сүлжээнд орох хэрэгтэй шүү. Тэгсэн тохиолдолд би шууд програмаа өгөх болно. Амжилт хүсье

Read more...

2007/07/30

Yahoo messenger connection problem

Манай байгууллага yahoo messenger-ийг орохыг нь болиулчихлаа. Надад ямар нэгэн аргаар yahoo messenger -т орох боломж байгаа болов уу? энэ тухай мэддэг чаддаг хүн байвал надад туслаач. Ямар нэгэн proxy ч юмуу?
Read more...

2007/07/18

PostMessage - ийг баахан ухлаа

Өнөөдөр би ажил дээрээ Delphi - гийн sendmessage-ийг ашиглаад өөр нэг application-руу давхар товчны хослол илгээх гээд баахан ухлаа. Интернэт гэдэг их ахаасаа ч бас баахан шалгаалаа. Ер чадсангүй шүү. Яг юу хийх гээд байсан маань гэвэл notepad-руу CTRL+A гэсэн товч дарагдлаа гэсэн мессэж илгээх гээд л байсан юм. Үүнийг хийж байсан хүн байвал надад нэг тус болооч. Сүүлдээ бүр боломжгүй мэт санагдаад явчихлаа. Өөрийнхөө кодын зарим хэсгийг та бүхэнд үзүүлье.



procedure TForm1.Button2Click(Sender: TObject);
var a: TKeyboardState; h: Cardinal;
begin
h:=FindWindow('notepad', nil);
GetKeyboardState(a);
a[VK_CONTROL]:=128;
SetKeyboardState(a);
PostMessage(h, WM_KEYDOWN, 17, 1900545);
PostMessage(h, WM_KEYDOWN, 65, 1966081);
PostMessage(h, WM_KEYUP, 65, 1966081);
PostMessage(h, WM_KEYUP, 17, 1900545);
Application.ProcessMessages;
GetKeyboardState(a);
a[VK_CONTROL]:=$1;
SetKeyboardState(a);
end;
Read more...
Блогт маань тавтай морил!

Энэхүү блог маань мэрэгжил нэгт нөхдөд маань бага ч гэсэн тус болох болтугай.

Read more...