2007/12/06

Паскал хэл дээр тоглоом хийх сонирхолтой хүүхэд залуучуудад туршлагаасаа хуваалцах юмсан.



Би анх 9-р ангид байхдаа паскал хэл дээр Battle city буюу Tank-ийг хийе гэж бодоод баахан олон янзын юм хийсэн. Анхны хэд нь болохоор Pascal-ийн GRAPH-ийг ашиглаж байсан. Та нар мэдэж л байгаа байх л даа pascal-ийн Стандарт функцуудээр зураг зурах болон хөдөлгөхөд ямаршуу удаан байдагийг. Мөн дээрээс нь keyboard ны давхар даралт, олон танкийг зэрэг хөдөлгөх гээд л баахан асуудлууд тулгарч байсан юм.

Графикийн асуудлаа шийдэхдээ dos-ийн 13h горим тогтоож түүн дээрээ цэг тавих, шулуун татах, тэгш өнцөгт зурах гэх мэт стандарт модульд байдаг бараг бүх процедуруудыг хийг өгсөн дөө. Энэ горим нь 320x200 гэсэн нягтралтай 256 өнгөтэй байдаг юм. Харин pascal-ийн стандарт график горим нь 640x400 16 өнгөтэй.

Харин гарны давхар даралтыг авах гэж баахан оролсоон. port[$60]-ийг л ашигласан даа. Үүнийг ашиглаад анх нэг давхар даралтыг авчихаад бөөн баяр болж байж билээ. Даанч жоохон дутагдалтай байсан. Учир нь keyboard buffer нь дүүрээд жоохон удаан дарахаар компьютер маань дуугараад болдоггүй байсан. Тэгж тэгж интернэтээс нэг юм олж тавиад болсон.

Эдгээр асуудлуудаа шантралгүй даван туулсаар 10-р ангиа төгсдөг зун нь миний хийсэн танк гэдэг тоглоом жинхэнээсээ ялгарахааргүй л болсон доо. Pascal хэл дээр ч бас чамгүй туршлагатай болсон гэж боддог.

За тэгээд жижиг том янз бүрийн асуудлууд л гардаг юм билээ. Та яг одоо pascal хэл дээр ямар нэгэн тоглоом хийхэд тань хүндрэл гараад шийдэж чадахгүй байгаа бол надад хандаарай. Мэддэг л зүйл байвал чадлын хэрээр туслах болно.
Read more...

2007/12/04

Интернэт ашиглан мөнгө олох

Сайн байцгаана уу?
Интернэт ашиглан мөнгө олох гэсэн сэдвээр монголын бараг блог болгон дээр, мөн томоохон сайтуудын сэтгэгдэл бичих хэсгүүд дүүрсэн харагдаж байна. Тэдгээрийн нэгэн адил би бас интернэт ашиглан мөнгө олох л санаатай cashfiesta -г баахан ухлаа. Cashfiesta-г монголд надаас өөр тууштай судалж, ажиллуулсан хүн бараг байхгүй гэдэгт итгэж байна. Би эхлээд бараг 10 сар болж байна. Голоор нь ганц хоёр сар засварласан нь ч байгаа л даа. Гэхдээ энэ хугацаа надад хангалтгүй л санагдаж байна. Би сардаа 200,000 гаруй оноо цуглуулдаг. Тэгсэн хэрнээ л одоо болтол мөнгө аваагүй л байна. хэхэ. Жоохон бүтэл муутай л байна. Гэхдээ л мөнгө авна л гэж бодож байгаа. Миний жаал дандаа л алхаж байдаг. Учир нь би нэг жижигхэн програм хийсэн юм. Тэр програмаа ажиллуулаад орхихоор миний хэрэг ч гэж үгүй л дээ. Нэг өдөрт бүтэн ажиллуулвал 14400 оноо авдаг. Сардаа 14400*30=432000 оноо цуглуулах боломжтой гэсэн үг. Энэ 432000 онооны 1000 бүр нь 0,01 доллар гээд бодохоор сардаа 4,32 доллар олж байгаа юм. Би дундажаар сардаа 1,5 - 2 орчим доллар олдог. 1000 оноо бүрд ноогдох долларын хэмжээг өөрчлөх боломж ч байгаа л даа. Тэр нь нилээд ноотой. special offers гэж нэг юмнуудад бүртгүүлвэл 1000 оноонд авах доллар их болно. За тэгээд баахан юм нуршчихлаа. Сонирхосон хүнд нь янз бүрийн арга хэлж өгнөө. Надад одоо нийт 15 орчим доллар л цугларсан байгаа. Инээдтэй байгаа биз? Гэхдээ сардаа дор хаяж 50 доллар олдог болно гэдэгтээ итгэлтэй байгаа шүү. та бүхэн бүртгүүлээд үзээрэй. Миний хийсэн гэх програмыг авахыг хүсвэл миний сүлжээнд орох хэрэгтэй шүү. Тэгсэн тохиолдолд би шууд програмаа өгөх болно. Амжилт хүсье

Read more...