Би анх 9-р ангид байхдаа паскал хэл дээр Battle city буюу Tank-ийг хийе гэж бодоод баахан олон янзын юм хийсэн. Анхны хэд нь болохоор Pascal-ийн GRAPH-ийг ашиглаж байсан. Та нар мэдэж л байгаа байх л даа pascal-ийн Стандарт функцуудээр зураг зурах болон хөдөлгөхөд ямаршуу удаан байдагийг. Мөн дээрээс нь keyboard ны давхар даралт, олон танкийг зэрэг хөдөлгөх гээд л баахан асуудлууд тулгарч байсан юм.
Графикийн асуудлаа шийдэхдээ dos-ийн 13h горим тогтоож түүн дээрээ цэг тавих, шулуун татах, тэгш өнцөгт зурах гэх мэт стандарт модульд байдаг бараг бүх процедуруудыг хийг өгсөн дөө. Энэ горим нь 320x200 гэсэн нягтралтай 256 өнгөтэй байдаг юм. Харин pascal-ийн стандарт график горим нь 640x400 16 өнгөтэй.
Харин гарны давхар даралтыг авах гэж баахан оролсоон. port[$60]-ийг л ашигласан даа. Үүнийг ашиглаад анх нэг давхар даралтыг авчихаад бөөн баяр болж байж билээ. Даанч жоохон дутагдалтай байсан. Учир нь keyboard buffer нь дүүрээд жоохон удаан дарахаар компьютер маань дуугараад болдоггүй байсан. Тэгж тэгж интернэтээс нэг юм олж тавиад болсон.
Эдгээр асуудлуудаа шантралгүй даван туулсаар 10-р ангиа төгсдөг зун нь миний хийсэн танк гэдэг тоглоом жинхэнээсээ ялгарахааргүй л болсон доо. Pascal хэл дээр ч бас чамгүй туршлагатай болсон гэж боддог.
За тэгээд жижиг том янз бүрийн асуудлууд л гардаг юм билээ. Та яг одоо pascal хэл дээр ямар нэгэн тоглоом хийхэд тань хүндрэл гараад шийдэж чадахгүй байгаа бол надад хандаарай. Мэддэг л зүйл байвал чадлын хэрээр туслах болно.
2007/12/06
Паскал хэл дээр тоглоом хийх сонирхолтой хүүхэд залуучуудад туршлагаасаа хуваалцах юмсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
3 comments:
Интертет орчинд ажилладаг танк хийхэд хэр болов. Хамтарч хийж үзэх үү?
Аая их ч зүйл нухдаг байж билээ. Өөрийхөө хамаг юмыг устгаснаас хойш паскал дээр дахиж бүтээл гаргаагүй дээ хөөрхий. Чиний нөгөө стратегийн тоглоом чинь юу болсон :) RA шиг л юм хийцэн байдагсан.
Сайн байна уу?
Блог чинь үнэхээр их таалагдлаа. Би бас арван жилдээ паскал нухаж байсан гэхдээ одоо больсоон. Жава юм уу С/C++ судлаад тоглоом бичих талаар бодож байв уу?
Post a Comment