2012/03/25

ExtJS javascript framework

Сайн байцгаана уу?


ExtJS javascript framework -г монголчууд хэр их ашигладаг юм болдоо? Би сүүлийн үед энэ фрэмворкоор амьсгалж байгаа. Ерөнхийдөө надад маш их таалагдсан. Web application хийхэд хамгийн тохиромжтой нь гэж санагдсан. Үүний талаар монгол хэл дээр ямар нэгэн хэлэлцүүлэг байдаг юм болов уу? Та нар мэддэг бол надад коммент үлдээгээрэй.

Мөн үүнийг ашиглаж байгаа хүмүүст ямар нэгэн тусламж хэрэгтэй бол би чадах хэрээрээ туслах болно. Сүүлийн 6 сар ноцолдож бага ч гэсэн мэдлэг хуримтлуулж авлаа. ExtJS-н талаар монгол хэл дээр хичээл бичих санаа төрж байгаа.

Өмнө нь би jQuery-г ашиглан янз бүрийн web application хөгжүүлж байсан. Тэр үед jQuery-г дандаа HTML-тэй хольж бичдэг байсан. Тэгээд бас jQuery зарим Browser дээр алддаг л байсан. Харин ExtJS бол шаал өөр юм байна лээ. Одоо бүүр ямарч HTML код бичихгүйгээр web application хөгжүүлдэг болсон. Яг л C#, Delphi гэх мэтийг Визуал програмчлалын хэл дээр програм бичиж байгаа юм шиг л бүрэн MVC технологийг дэмждэг. Бүх контрол /input text, select, textarea/ ууд нь JS дээр хийгдсэн бөгөөд дизайнд санаа зовох хэрэггүй. Бүх browser дээр яг ижил үр дүн өгдөг маш сайхан эд байна лээ дээ.

Удахгүй энэ Framework-н талаар хичээлээ бичиж эхэлнээ.

Илүү их мэдээллийг www.sencha.com хаягаас авч болно.

Хүндэтгэсэн,
Мөнх-Эрдэнэ.Ц

1 comment:

Э. Амартүвшин said...

Paaaah chinii helsen chine unen uu buur almairuulchihlaa chamd bayarlalaa chamaas asuunaa ;)